Бидний тухай

Гоолингоо бүсгүйчүүдийнхээ хувьд бүх талаас нь зөвлөж чаддаг, хагацашгүй сайн найз нь байхыг хүсдэг бас зорьдог. 2009 оноос эхлэн хайр дурлал, амьдралын хэв маяг, гэр бүл, найз нөхөд гэх мэт бүсгүйчүүдийн амин чухал сэдвүүд рүү чиглэсэн эерэг зөвлөгөөг өгч,  сайн найзынхаа үүргийг биелүүлсээр ирсэн.  Харин 2017 онд гоо сайхан, дэлгүүр гэсэн өөр чухал сэдвүүд рүү чиглэх алхмаа хийж, www.goolingoo.shop нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийг нээгээдбайна. Үүгээр дамжуулан бид бүсгүйчүүдээ гоо сайхандаа ухаалаг, бүтээлчээр хандаж, сэтгэл хангалуун байхад нь туслах болно.

Гоолингоо бол:

Медиа  - Мэргэжлийн сэтгүүлийн баг, нийтлэлийн бодлоготой, Монголын эмэгтэйчүүдийн №1 цахим сэтгүүл бол Гоолингоо юм. Эмэгтэйчүүдийн хандлага, үзэл санаа, сэтгэлгээг эерэг, өөдрөг зүг рүү чиглүүлэх контентуудыг өнгөрсөн хугацаанд зогсолтгүй үйлдвэрлэж ирсэн. Өдөрт Goolingoo.mn сайт руу  25,000-27,000 гаруй уншигч ханддаг.

Маркетер– Мөн Гоолингоо багийн нэг хэсэг болох сошиал медиа агентлаг нь өнгөрсөн жилүүдэд Candy, Pepsi, Urgoo Cinema, Монос Групп, Сайн брэнд, Mamy Poko, Таван богд Группын импортын брэнд бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн сэтгүүлийн баг, сошиал медиа хүч, маркетингийн ажлын туршлагаа ашиглан сошиал медиад өөр өөрийнх нь философи, өнгө төрхөөр, зөв тодорхойлж, суулгаж өгсөн.

Сошиал медиа агентлаг–260,000 like-тайGoolingoo.mn фэйсбүүк хуудас, @goolingoo 53,000 дагагчтай инстаграм хаягийг бид эзэмшдэг. Энэ хүчээ ашиглан өдөр тутам бүсгүйчүүддээ эерэг, өөдрөг сэтгэлгээтэй, үзэсгэлэнтэй, зөв байхыг уриалдаг билээ. Bfy Наран бьюти, Монос косметикс, Нано Интернэшнл гэх мэт томоохон үндэсний болон импортын гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулан сурталчлах ажлыг гардаж мөн хамтарч зохион байгуулж байсан арвинтуршлага бидэнд бий.

Онлайн бизнес– 2009 оноос хойш бид зөвхөн онлайнд суурилсан бизнес, үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэх туршлагаа ашиглан хамтрагч харилцагчиддаа сошиал ертөнцөд өөрийн нүүр царайг хэрхэн зөвөөр бүрдүүлэх талаар зөвлөж ажилладаг.

Бидний эрхэм зорилго:

Бид өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун, бүтээлч, ухаалаг байхыг хүсдэг бүсгүйчүүдийн жинхэнэ найз байх болно. 


© 2017 | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан